Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ


Цагдаагийн байгууллагаас энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалт явуулсан байна. Шалгалтын үр дүнд хууль, тогтоомж зөрчсөн 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Мөн шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн талбайд байршуулсан 24, ууланд нуун байршуулсан 23, нийт 47 хүнд даацын техник хэрэгслийг илрүүлсэн байна. Цаашид хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, газрын хэвлийг хамгаалах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *