Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Эцэг эхийн хурал” арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Тус арга хэмжээг Завхан аймгаас эхлүүлж байгаа юм.

“Эцэг эхийн хурал” арга хэмжээгээр дамжуулан хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.
