ОХУ-ын Москва хот дахь Кремлийн музейд Чингис хаан үндэсний музей “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн гаргаж байна. 3-р сарын 19-нд нээсэн эл үзэсгэлэнг Кремлийн музейн 220 жилийн ойд зориулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2026 оныг “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн зарласан юм.
Энэ нь ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн анхны, албан ёсны үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнд Кремлийн музей, Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний номын сан, Оросын музей зэрэг Оросын түүх, соёлын 10 гаруй байгууллагад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, Алтан-Орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэр багтжээ. Өнөөгийн Оросын нутагт хадгалагдаж үлдсэн, Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал, олон үзмэрийг энд дэлгэж байгаа юм.
“Чингис хааны үр сад, Орос орон ба дэлхий дахин” үзэсгэлэн ирэх 7 дугаар сарын 19 хүртэл тус музейд гарна.


