Байгальд 20-27 метр гүн шумбаж, туршлага солилцлоо


ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд байрлах Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулсан хоёр улсын аврагчдын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, дадлага”-д Монгол Улсын онцгой байдлын байгууллагын албан хаагчид оролцож, харилцан туршлага солилцжээ.

Сургалтаар хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх, даралт тэнцүүлэгч аппарат буюу гидроаккумуляторт усчин-аврагчдыг бэлтгэж, нээлттэй амьсгалын аппарат ашиглан, 30 м гүнд шумбаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байна.

Мөн усчин-аврагчид Байгаль нуурын 20-27 метр гүнд шумбаж, хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх туршлага солилцов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *