Ө.Шижир нэрээ татлаа


АН 4-р сарын 5-нд нийслэлийн АН-ын хороо хуралдаж, даргаа сонгоно. Уг сонгуульд УИХ-ын гишүүн Ө.Шижир өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэгвэл тэр өнөөдөр нэрээ татлаа. Уг сонгуульд өөр хүн нэрээ дэвшүүлэхгүй бол Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр сонгогдох болж байна.
2 жилийн өмнө болсон нийслэлийн АН-ын даргын сонгуульд Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар өрсөлдөж, олонхын саналаар Т.Батцогт нийслэлийн АН-ыг удирдаж байна.

Т.Батцогт МоАХ-ноос нэр дэвшин өрсөлдсөн. Тэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн тоог жилийн хугацаанд 40 мянган шинэ хүнээр нэмэгдүүлэх, гадаад харилцааг түшиглэн, намын гишүүдээ БНСУ, Япон зэрэг оронд сургалтад хамруулахаар амлаж байв.
АН-ын их хурал 8-нд их хурлаа, 9-нд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар товлоод байна. Тус намын ҮБХ 314 гишүүнтэй. Тэднийг сая аймаг, дүүргийн намын хороод сонгосон юм. Энэ хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэр нь тус намын ирэх жилүүдийн замын зураг болох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *