Мэргэжлийн тамирчдаас илэрсэн допингийн бодисуудыг олон нийтэд дэлгэлээ


Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас 2025 оны эхний хагас жилд хууль хяналтын байгууллагуудын ажиллагааны хүрээнд илрүүлж, хураан авсан допингийн бодисуудыг олон нийтэд харууллаа.

Эдгээр бодисууд нь зөвхөн мэргэжлийн тамирчдаар хязгаарлагдахгүй, дөнгөж спортоор хичээллэж эхэлж буй хүүхэд, залуучуудад хүртэл хууль бусаар худалдаалагдаж байгаа нь ноцтой асуудал болж байгааг онцолжээ.

Ийм төрлийн бодисууд нь,

• Эрүүл мэндэд ноцтой хор уршигтай

• Дааврын тэнцвэр алдагдуулж, урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг

• Хараат байдал үүсгэх эрсдэлтэй

• Шударга өрсөлдөөнийг алдагдуулдаг

Допингийн хууль бус эргэлт нь зөвхөн спортын хүрээнд бус, нийгмийн эрүүл мэнд, залуучуудын ирээдүйд бодит аюул учруулж байна.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь цаашид хууль бус бодисын эргэлттэй хатуу тэмцэж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдлээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *