Сэлбэ голын далангийн тохижилтыг ирэх 6-р сард хийж дуусгана


Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг барих, тохижуулах ажлыг 2026 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн байдаг ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.

Сэлбэ, Дунд гол дагуух үерийн эрсдэлийг тооцоолсон судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулж Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ үерийн далан нэмж барих, орц, гарц гаргах байршил, үер хаана боогдож байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлсон байдаг.

Тодруулбал, Яармагийн шинэ гүүрний орчимд ААН зөвшөөрөлгүйгээр орц, гарц хийж ус боогдсон, Шунхлай ШТС орчимд үерийн далан нарийссан, S’Outlet дэлгүүрийн орчимд хоёр талаас барилгуудыг шахаж барьснаар үерийн урсцын нэг хувийн хангамшлыг дийлэхгүй болсон учир даланг өндөр барих шаардлагатай тооцоо судалгаа, зураг төслийг боловсруулсан юм. Одоогийн байдлаар үерийн даланг барьж дууссан. Тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард багтаан дуусгаж, иргэдийг алхахад нээлттэй болгохоор ажиллаж байна ажиллаж байгааг талаар  Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээллээ. Тус далангийн ажлыг 2024 оны 6-р сард эхлүүлж 20.5 тэрбум төгрөг зарцуулжээ.Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс энэ онд 220 сая төгрөгийг зарцуулахаар баталсан байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *