Дорнод аймагт ноолуур 185 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноднин ноолуурын үнэ 165 мянган төгрөг байсан бол өнөө жил 20 мянган төгрөгөөр нэмэгдэв. Зүүн аймгуудад цаг агаар арай түрүүлж дулаардаг тул малчид нь бусад аймгийнхнаас түрүүлж ямаагаа самнадаг. Бас нарийн ширхэгтэй, цайвар ноолууртай учир арай үнэтэй байдаг.
Малчид 1 ямааг 15 мянган төгрөгөөр самнуулж байгаа аж. Дорнод аймаг өнгөрсөн оны эцэст 662.449 ямаа тоолуулжээ. Үүнээс 231.8 тонн ноолуур бэлтгэж, зах зээлд нийлүүлнэ. Малчид ноолуураас 34.7 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой.
