ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж хамтран 2026.03.29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын спорт цогцолборт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Зүүн аймгуудын малчдад ноолуураа дундын зуучлагчаар дамжуулалгүйгээр ноолуурын үйлдвэрүүдэд зарах боломжийг уг дуудлага худалдаагаар олгож байгаа юм. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн малчид ноолуураа ченжүүдэд өгөлгүйгээр уг цогцолборт авчран, үйлдвэрүүдэд худалдах боломж бүрдүүлжээ.
Зүүн аймгуудын малчдын ноолуурыг дуудлагаар зарна
