Он гарсаар визийн залилантай холбоотой 11 гэмт хэрэг гарчээ


Цагдаагийн байгууллага сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэргийг бүртгэн шалгажээ. 2026 оны эхний хоёр сард гэхэд визийн залилантай холбоотой 11 гэмт хэрэг гарчээ. Залилагч этгээд нь”Визийг түргэн шуурхай, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө. Ирэхэд нь ажлын байр болон байрлах байр бэлэн” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлдэг байна. Энэ төрлийн зар байршуулж 89 удаагийн үйлдлээр 39 сая төгрөгийн хохирол учруулжээ.Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.3.3.1-д зааснаар 5 жилийн хорих ял оноожээ.Иймд иргэдийг виз гаргаж өгнө гэх төрлийн зар мэдээлэлд итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *