Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүрэн заслаа. Уг тасагт ор нэмж, 23 ортой болгон, бүрэн тохижуулав. Үүнд нийт 320 сая төгрөг зарцуулжээ. Ингэснээр халдварт өвчний үед хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хүүхэд, асран хамгаалагчид тав тухтай орчинд эмчлүүлэх боломж бүрдлээ.
ХӨСҮТ-д жилд 15 мянга гаруй хүүхэд цочмог халдварт өвчнөөр хэвтэн эмчлүүлдэг. Үүний 60 хувийг 0-5 насны хүүхэд эзэлдэг байна.
