Г.Занданшатарын огцрох өргөдлийг байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ


Өчигдөрхөн хулгайчдад бууж өгөхгүй гэдгээ зарлаж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар намынхаа удирдах зөвлөлийн шахаасаар ажлаа өглөө. Түүний огцрох өргөдлийг намын бүлэг нь асуултгүйгээр дэмжсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулж байна.

25 гишүүний ирцтэй төрийн байгуулалтын байнгын хороо 17 гишүүний ирцтэй орсон бөгөөд 2 гишүүн асуулт асууснаар огцрохыг дэмжлээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан шууд орох бөгөөд чуулганы ирц хэдийнэ 66 хувьд хүрчээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *