Хуралдаа ирдэггүй гишүүд Г.Занданшатарыг огцруулахаар ирцээ бүрдүүллээ


Хаврын чуулган эхэлснээс хойш бараг 2 долоо хоног өнгөрч байхад ирц нь бүрдэхгүй гацаанд ороод байсан УИХ анхны асуудлаа баасан гарагийн оройн 20.00 цагт эхлэх гэж байна. Улс орны эрх ашиг гэхээр хойш гэдийдэг парламентын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудалд маш шуурхайгаар ирцээ бүрдүүлжээ.

Хуваарьт чуулганы нэгдсэн хуралдаантай өдрүүдэд парламентын 126 гишүүнээс ердөө 52 нь л ирцээ бүртгүүлж ажилдаа ирж байсан бол Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ажлын бус цагаар 68 гишүүн оролцохоор ирцээ бүртгүүлжээ.

Ийнхүү Монгол улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Гомбожавын Занданшатар 9 сар ажилласны эцэст нам доторх зөрчлөө зангидаж чадалгүй огцрохоор боллоо.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *