ШШГЕГ-ын харьяа Төрхур сэргээн засах сувилал энэ сарын 26-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 50 боодол өвс хандивлалаа.
Тус хандивыг бугын сүрэгт зориулан, Богдхан уулын Төрхурахын аманд тараан тавьжээ.
Байгаль хамгаалах үйлсэд бодит дэмжлэг үзүүлсэн “Төр хур” сувиллын хамт олонд
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа талархал илэрхийллээ.

