МАН-ын Бага хурал өнөөдөр болж Монгол улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах гэж байна. Намын дарга нь Ерөнхий сайд байх дүрмийнхээ хүрээнд Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, улмаар засгийн газраа бусад нам эвсэлтэй хамтрах эсэхийг шийдэх юм.
Өнгөрөгч Баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шийдвэр гаргасан. Уг асуудлыг намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжсэнээр түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсөн билээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилж байсан.
Энэ удаа эрх баригч намын бага хурлын гишүүдийн олонх “МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой” гэж үзэж байгааг эх сурвалж мэдээллээ.
