МАН-ын 3-р бага хурал өнөөдөр өдөржин хуралдаж намын дарга Ням-Осорын Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг 99,7 хувийн саналаар дэмжиж баталлаа. Ингээд Монгол улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдон ажиллах нь тодорхой болж байна. Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу шинээр томилогдсон Ерөнхий сайд кабинетынхаа сайд нарыг томилж УИХ-д танилцуулснаар баталгааждаг.
МАН-ын бага хурлын гишүүдээс Н.Учралыг засгийн газраа байгуулахдаа АН-тай хамтрахгүй байх тухай санал хэлсэн тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн. Ийнхүү маргааш УИХ дахь нам эвслийн бүлгүүдээр шинэ ерөнхий сайд болоод засгийн газрын гишүүдийг томилох асуудал хэлэлцүүлэх нь тодорхой боллоо.
