Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд зэрэг авто замын боомтыг ням гарагт түр хаана


Хилийн боомтуудын 2026 оны дөрөвдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газар мэдээллээ. Уг хуваарьт агаарын болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтуудын ажиллах горим, түр хаах өдрүүдийг тусгасан байна.

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлын боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Монгол–Оросын хилийн боомтууд:

  • Алтанбулаг авто замын боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.
  • Сүхбаатар, Эрээнцав (төмөр зам) боомтууд олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу нэвтрүүлнэ.
  • Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх зэрэг авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Ульхан боомтыг дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд (ОХУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр) түр хаах зохицуулалт хийнэ.

Монгол–Хятадын хилийн боомтууд:

  • Замын-Үүд (төмөр зам) боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд (авто), Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга зэрэг авто замын боомтууд Дөрөвдүгээр сарын 5-нд (БНХАУ-ын ханш нээх өдөр) түр хаана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *