Т.Даваадалай: 1966 оны үерээс хойш 60 жилийн дараа “Туулын хурдны зам”-тай уялдуулан далангийн ажлыг хийнэ


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2026.03.30/ нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ үеэр нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах мэдээллийг өглөө.

“Туулын хурдны зам төсөл хэрэгжүүлэхээр 2008 онд анх судалж эхэлсэн. 2013 оны 8 сарын 23-нд уг төслийг баталсан. Ийнхүү 2014 онд 4 эгнээ бүхий 34 км далан, 4.36 км гүүр, нийт 36 км замын ТЭЗҮ болон урьдчилсан зураг төслийг гүйцэтгэсэн. Мөн 2024 оны Засгийн газрын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл: Хууль эрх зүйн байдлын хувьд УИХ-ын 5 тогтоол, Засгийн газрын 4 тогтоол батлагдсан.

2026 оны трасс:

Хөндлөн огтлолыг харж үзвэл 6 эгнээ, даац авах асфальтын зузаан 18 см, 3 үе давхаргатай. Анх удаа Монголд Азийн AH-3 ангиллын хурдны замын стандарт нэвтрүүлэхээр тооцож байгаа. Гүүрний хувьд шон тулгуур дээр өргөгдсөн байдлаар явна. Ингэснээр эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байдаг.

Үнэ өртөг:

Нийт төсвийн өртөг 2.3 их наяд төгрөг. Одоогоор нийслэлийн төсвөөс санхүүжиж байгаа. 2025 оны зургаадугаар сард тендер шалгарсан. 1966 оны үерээс хойш 1967, 1698 онд Улаанбаатар хотын Туул голын дагуух 3.2 метр өндөр шороон даланг хийсэн бол 60 жилийн дараа Туулын хурдны замтай уялдуулан, энэ даланг хийхээр төлөвлөж байгаа.

Гүйцэтгэгч компани:

БНХАУ-ын “Хао Юань групп” ХХК шалгарсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *