35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын ерөнхий зураг тодорч эхэллээ. Түүний танхимд Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдинй засаг, хөгжлийн сайд болж суух бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд Сангийн сайдын албан тушаал санал болгож, өнөөх нь хүлээж авчээ. Ханхүү Н.Учрал санаа, сэтгэл нэгт “ханхүү” нартайгаа хэл амаа амархан ололцоно, гар нийлнэ гэж үзлээ.
Д.Амарбаясгалангийн талаас 3 сайдын суудал авахаар тохирчээ.
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Нямтайширын Номтойбаяр,
- Шадар сайд Тогмидын Доржханд,
- Шадар сайд Хассуурийн Ганхуяг ,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарг Сандагийн Бямбацогт,
- Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг,
- Сангийн сайд Ганзоригийн Тэмүүлэн ,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдиннням,
- Батлан хамгаалахын сайд Жадамбын Энхбаяр,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар,
- Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Доржсүрэнгийн Үүрийнтуяа,
- Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Цэндийн Сандаг-Очир,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар,
- Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа,
- Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн
