Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар суух уу?


Н.Учрал өчигдөр намынхаа бага хурлын үеэр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Занданшатарт өөрийнхөө байгуулах танхимд орж ажиллахыг урьсан. Түүнд Тэргүүн шадар сайдаар ажиллах санал тавьсан ч хүлээж аваагүй сурагтай. Тиймээс уг албан тушаалд анд Г.Тэмүүлэнгээ тавьж байна.

Харин Г.Занданшатар Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар явах бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд ийм албан тушаал санал болгосон аж. АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *