Монголд сүүлийн жилүүдэд төрөлт буурсан ч эх, хүүхдийн эндэгдэл өссөн байна. 2025 онд нийт 53,716 эх амаржсан нь өмнөх оноос 3,603 -аар буурсан бөгөөд эхийн эндэгдэл 2025 онд 17 бүртгэгдсэн нь өмнөх оноос 4-өөр өссөн буюу 31.4 промилд хүрсэн үзүүлэлт гарчээ. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 914 бүртгэгдсэн нь 16.9 промил буюу өмнөх оноос 1.7 промилээр өссөн байна.
Иймд нялхас, нярай, тав хүртэлх насны хүүхэд, эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр дараах бодлогын чиглэлийг хэрэгжүүлж байна.
Үүнд:
– Жирэмсний хяналтын чанарыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сайжруулах, хавсарсан эмгэгийг оношилж эмчлэх
– Хүүхэд, нярай, өсвөр үеийн эрүүл мэндийн бодлогын баримт бичиг боловсруулах
– Яаралтай тусламж ба эрчимт эмчилгээний чадавхыг дээшлүүлэх
– Дутуу төрөлтөөс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх
Тогтвортой хөгжлийн зорилтод дэлхийн улс орнууд 2016-2030 онд эхийн эндэгдлийг (100,000 амьд төрөлтөд ) 70, нярайн эндэгдлийн түвшинг 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25, сэргийлж болох эндэгдлийг “тэг” болгох зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
