Юанийн ханш өсөж 523 төгрөгт хүрэв


Юанийн ханш 2025 оны 11-р сард 502 төгрөг байсан бол 12-р сард 503 төгрөг, 2026 оны эхний сард 510 төгрөгт хүрээд байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад юанийн ханш 523 төгрөг байна.

Ам.доллар өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3568 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3588 төгрөг бол арилжааны банкуудад 3586 төгрөгөөр арилжаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ам.доллар 100 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *