Senzu “IEM Rio 2026” тэмцээнд оролцох боломжгүй болжээ


“Passion UA” багт зээлээр тоглож буй монгол тоглогч М.Азбаяр буюу “Senzu” 4-р сарын 13-нд Бразил улсад болох “IEM Rio” тэмцээнд оролцох боломжгүй болсныг тус баг албан ёсоор мэдэгджээ. Үүний шалтгаан нь ESL-ийн тэмцээний бүсийн дүрэмтэй холбоотой гэв. Түүний оронд Канадын тоглогч Жастин “FaNg” Коакли IEM Rio 2026 тэмцээнд Senzu-г орлож тоглохоор болжээ.
 
Passion UA баг IEM Rio тэмцээнд оролцох урилгаа 1-р сарын 5-ны өдрийн Valve Regional Standings (VRS)-ийн чансаагаар авсан ба тухайн үед багийн бүрэлдэхүүнд Америк тоглогчид болох Grim болон nicx нар багтаж байсан тул Хойд Америкийн бүсээс урилга авах нөхцөлийг хангасан байна. Гэвч 2-р сарын сүүлээр Grim-ийг сэлгээнд суулгаж, оронд нь Senzu-г авснаар багийн Хойд Америкийн бүсийн тоглогчдын тоо буурсан байна. ESL Pro Tour-ийн 2.7.3 дүрмийн дагуу баг тухайн бүсийн урилгаа хадгалахын тулд багийн гишүүдийн дотор тухайн сонгогдсон бүсийн тоглогчид олонх байх ёстой гэж заажээ. Senzu-г авснаар багийн бүс нутгийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хойд Америкийн шаардлага хангагдахаа больсон байна.

Тиймээс ESL дүрмийн дагуу Passion UA баг заавал Хойд Америкийн харъяалалтай stand-in тоглогч авахаас өөр аргагүй болсон тул Senzu-гийн оронд “FaNg”-ийг тоглуулахаар болжээ.

IEM Rio 2026 тэмцээнийг дуусгаад Senzu буцаад багтаа тоглоно.

Эх сурвалж: Esportnewsmn


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *