Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 3 дугаар сарын 27-нд гарсан ой, хээрийн түймрийг Монгол Улсын иргэн Б.С тавьсныг цагдаагийн байгууллага илрүүллээ. Тэр “Приус” загварын тээврийн хэрэгслээр тэнд явж байхдаа машиныхаа яндан доор хуримтлагдсан өвс, ургамлыг цэвэрлээгүй аж. Тэр нь яндангийн цонолтоор шатаж, түймэр гарсныг Экологийн цагдаагийн алба урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

Ой, хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдлээс болж гардаг. Б.С яг ийм байдлаар түймэр алдан, экологид учруулсан хохирлоо нөхөн төлөх өр төлбөрт унаад байна.

