Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг сар бүр тогтмол шинэчилж, бодит цагийн горимоор нээлттэй байдлаар тогтмол мэдээлэх зорилгоор нээлттэй цахим хуудас 1818.mn-ийг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
Энэхүү нээлттэй цахим хуудсаар дамжуулан иргэн даатгуулагч, гэрээт эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид, шийдвэр гаргагчид Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг цогцоор нь авах бүрэн боломжтой болж байна.
1818.mn нээлттэй цахим хуудас нь хяналтын систем биш, харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, тусламж үйлчилгээний бодит байдал, үйлчилгээний чанар, байгууллагын хариуцлагыг иргэний оролцоотойгоор үнэлж, дүгнэхэд зориулсан цахим систем юм.
Өнгөрсөн 2026 оны 01 дүгээр сард E-Mongolia application-д бүртгэлтэй иргэдийн 558.2 мянган иргэн, 1,175.0 мянган тохиолдлын тусламж үйлчилгээг даатгалаар нийт 1558 эрүүл мэндийн байгууллагуудаас авсан байна. Үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 124 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
