Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг байна. Харин иргэд автобусны төлбөр 1,000 төгрөгийг төлж байгаа эсэхэд хяналт тавьжээ.
Хэрэв нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлөхгүй Зөрчлийн тухай хуулиар 10 нэгж буюу 10,000 төгрөгөөр торгох хуультай. Хяналт шалгалтын хүрээнд төлбөрөө төлөөгүй иргэнд торгуулийн арга хэмжээ тооцож байгаа талаар Нийтийн тээюрийн бодлогын газраас мэдээллээ.
Шалгалтын явцад хайрцагт бэлэн мөнгө дутуу хийх үйлдэл түгээмэл гарч байгаа аж. Тодруулбал 100, 500 төгрөгийг бэлэн мөнгөний хайрцагт хийх тохиолдол олон гарчээ. Мөн картны үлдэгдэл хүрэлцэхгүй байх зөрчил нэг автобусанд 7-8 удаа илэрч байна. Нийтийн тээврийн бодлогын газраас уг шалгалтыг долоо хоногийн таван өдөрт зохион байгуулж байна.
