“АПУ Дэйри” ХХК дэлхийд сүүний гарц, ашиг шимээрээ тэргүүлэгч холштейн үүлдрийн, хээлтэй 400 үнээ Монголд нутагшуулсан. Үр дүнд нь шингэн сүүний үйлдвэрлэлийн хэмжээг өдөрт 10 тонноор нэмэгдүүлжээ. Энэ өсөлт сүүний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, өрхийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг шинэ түвшинд гаргахад түлхэц үзүүлж байна.

Жишээлбэл: Төв аймгийн Баянхангай суманд 10 өрх нийлж, фермерийн аж ахуй эрхэлж байна. Өрх бүр холштейн үүлдрийн 13-20 үнээтэй. Өдөрт дунджаар 250-400 литр сүү “АПУ Дэйри” ХХК-д нийлүүлдэг. Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, малчдын орлогыг дэмжих энэ төсөлд хамрагдаж буй нэг өрх гэхэд өнөөдрийг хүртэл 20 тонн сүү “АПУ Дэйри” ХХК-д нийлүүлжээ.




