Senzu-гийн Passion UA баг 19:00 цагаас Faze-ийн эсрэг тоглоно


Senzu тэргүүтэй Passion UA баг Draculan season 6 тэмцээнд оролцож байгаа ба тэд өнөөдөр 19:00 цагаас тэмцээний хамгийн гол өрсөлдөгчдийн нэг Faze багийн эсрэг тоглоно.

Ирэх 6-р сард болох Major тэмцээний урилгыг 4-р сарын VRS онооны жагсаалтаас хамаарч багуудад тараах тул 2-р түвшинд эрэмбэлэгдэж байгаа багууд Major-т шалгарахын тулд VRS оноогоо өсгөхөөр Draculan season 6 тэмцээнд өрсөлдөж байна.

Draculan season 6 тэмцээнд мөн Aurora, Faze, Liquid гэх мэт том багууд оролцож байгаа. Senzu-г зээлээр авсан Passion UA баг өчигдөр Draculan тэмцээний хүрээнд Uppen Bracket шатны эхний тоглолтоо Eternal Fire багийн эсрэг хийж, 2:1 харьцаатайгаар хожин дараагийн шатанд шалгарсан билээ.

Тэгвэл тэд өнөөдөр 19:00 цагаас тэмцээний гол өрсөлдөгчдийн нэг Faze багтай маш чухал тоглолт хийх гэж байна. Энэ нь Upper Bracket шатны тоглолт тул Passion UA баг ялагдсан ч Lower Bracket руу унаж, тэмцээнээ үргэлжлүүлэх юм. Хэрэв тэд Faze багийг ялж чадвал Upper Bracket шатны хагас шигшээд шалгарч мөн VRS оноогоо нэмүүлнэ. Хэрэв тэд энэ тэмцээний тэргүүн 3 байрны аль нэгэнд шалгарч чадвал VRS оноогоо нэмүүлж, Major-т уригдах боломжтой болно гэсэн үг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *