Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн боловсруулж дууссан. Хуульд төрийн албан хаагчийн тайланг цөөлөх асуудлыг тусгажээ.
Харин энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд Н. Учрал хэлэхдээ “Энэ хуульд төрийн албан хаагч нарын гаргадаг 4 тайланг 2 болгож цөөлөхөөр тусгасан. Нэг тайланг нэг л удаа нэх. Өөр төрлөөр нэхэхийг хориглоно. Бид төрийн албан хаагч нараа хайрлах хэрэгтэй. Монголын төрд ажиллах залуучууд ховордсон. Учир нь ажлын бус цагаар ажиллуулж чиг үүргийнхээ бус ажлыг хийлгэдэг. Төрийн албан хаагчдын 40 хувь нь чиг үүргийн бус ажлыг хийж байна. Ерөнхий сайдын хувьд төрийн алба хаагч нараа хамгаална. Тэд жилд төлөвлөгөөт 37 тайлан гаргадаг. Төлөвлөгөөт бус тайлан бол тоймгүй. Тийм учраас энэ хуулийг боловсруулах нь нэн чухал. Төрийн албанаас 2400 орчим сул орон тоог чөлөөлнө.
Яамдын дэргэдэх хөгжлийн төвүүдийг үе шаттай буулгаж, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг бүтээмжийн хууль болгоно. Яам нийлбэл сарын дараа тодотгол явуулах эрсдэл байна. Төрийн үйл хэрэг тасрах ёсгүй” гэлээ.
