МАН спикерээ, сайд нараа ч томилж чадахгүй байна


Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр танхимын сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д танилцуулахаар төлөвлөсөн ч томилгоон дээрээ тохиролцож чадсангүй. Уг нь тэр танхимаа өчигдөр бүрдүүлж, өнөөдөр анхны хурлаа хийхээр төлөвлөж байв. Гэсэн ч танхимаа бүрдүүлээгүй шинэ Ерөнхий сайд хуучин бүрэлдэхүүнтэй хуралдсангүй.

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр үдээс хойш ХҮН, Үндэсний эвсэлд Засгийн газар хамтран байгуулах санал хүргүүллээ. Эдгээр нам, эвсэл өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хамтрах, эсэхээ шийднэ. Шийдвэр яаж гарах нь тодорхой. Аль аль нь саналыг хүлээж авах нь дамжиггүй.

ИЗНН-д одоогоор санал хүргүүлээгүй байна. Тус нам дотроо асуудалтай байгаа нь үүнд нөлөөлсөн сурагтай.

Засгийн газар бүрдэж чадахгүй байгаа нь МАН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгож чадахгүй байгаатай холбоотой юм байна. УИХ-ын дарга хэн болохоос шалтгаалж, сайд нарыг эцэслэн томилно. Учир нь УИХ-ын дарга болохоор горилж буй хүмүүс бүгд сайд болох боломжтой. Тэдний 1 нь парламентын спикер болж, бусад нь сайдын албан тушаал авна. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэрвээ сайд болбол чуулган удирдах хүнгүй болно. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр эхлээд УИХ-ын даргаа сонгох юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *