Д.Энхтүвшин гишүүн Төрийн ордонд нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайд гар хүрлээ


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өнөөдөр Төрийн ордонд нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайд гар хүрчээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо яг одоо “Туулын хурдны зам” төслийн талаар нийслэлийн удирдлагуудын мэдээллийг сонсож байгаа юм. Уг төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөө, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан явц зэрэг холбогдох мэдээллийг гишүүдэд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, орлогч Т.Даваадалай нар өгч байна.

Х.Нямбаатарыг “морь харах”-аар байнгын хорооны хурлаас гарч явахад нь гишүүд “Яагаад гарч явав. Биднийг үл хүндэтгэлээ” хэмээсэн юм. “Их засаг” танхимын үүдэнд зогсож байсан Т.Даваадалайгаас Д.Энхтүвшин гишүүн Х.Нямбаатарыг хаачсаныг асуухад “00 явсан” гэж хариулжээ. Ийм хариу сонссон Д.Энхтүвшин гишүүн түүнийг барьж авч газарт унаган, “Чи их хурал дээр ингэж ярихгүй шүү” хэмээн анхааруулаад, дотогш оров. Т.Даваадалайгаас юу болсныг асуухад “Юу болсны ойлгосонгүй” гэж хариуллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *