Төрийн ордонд болсон түүхэн нанчилдаанууд


Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын нанчилдаан

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өнөөдөр (2026.04.01) Төрийн ордонд нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайд гар хүрэв.

Б.Найдалаа, П.Наранбаяр нарын нанчилдаан

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар 2025-03-27-нд Төрийн ордонд гар зөрүүлж байв. П.Наранбаярын нүд нь хөхөрч, 2 оёдол тавиулсан.

У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын нанчилдаан

Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2012.08.30-нд УИХ-ын гишүүн байхдаа чуулганы танхимаас Г.Баярсайхан гишүүнийг дуудан гарч, хоорондоо заамдалцаж авсан юм. Г.Баярсайханыг У.Хүрэлсүх цохиж унаган, дээр нь дарахад, Ч.Сайханбилэг салгасан удаатай.

О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын нанчилдаан

Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.01.05 Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд зодолджээ. Улмаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, төрийн тусгай албан хаагчидтай орж, зодооныг намжааж байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *