“Танай байшин цемэнтэн дээвэртэй юү, сүрлэн дээвэртэй юү? Танайх ямар үр тариа хэрэглэдэг вэ? Та интернетэд холбогддог уу? Эсвэл зүгээр л гар утас ашигладаг уу? Танай гэрт гэрлэсэн хэдэн хос амьдардаг вэ?”
Эдгээр нь тэрбум гаруй энэтхэгчүүдээс асуух 33 асуултын 4 нь юм. Өнөөдрөөс эхэлж, Энэтхэг улс 3 сая албан хаагчаар улсынхаа нийт хүн амаа тоолуулахаар болжээ.
Тус улс хамгийн сүүлд 15 жилийн өмнө хүн амаа тоолж байжээ. 2026 оны 4-р сарын байдлаар Энэтхэгийн хүн амыг ойролцоогоор 1.43-1.48 тэрбум гэж тооцсон байна. Энэтхэг улс 2023 онд хүн амын тоогоороо Хятадыг гүйцэж, Дэлхийн хамгийн их хүн амтай орон болж байв.
Өнөөдрөөс эхэлж Энэтхэгт 3 сая албан хаагч 1 жилийн хугацаанд улсынхаа хүн амыг тоолно. Энэ нь Энэтхэг улсын хүн амын 16 дахь тооллого болж байна. Бодлого гаргах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд эл тооллогын дүн чухал үүрэгтэй гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Энэтхэг улс Дэлхийн хамгийн залуухан хүн амтай орны нэг. Нийт хүн амын 70% ажилчин ангийнх. Хамгийн сүүлд энэ улс 2011 онд хүн амаа тоолж байв. Үүний дараа 2021 онд хүн амаа тоолох гэж байсан ч цар тахлын улмаас хойшлуулжээ.
Эх сурвалж: BBC
