АН-ын бүлгийн даргыг солих асуудал Н.Учралын засгийн газартай хамаагүй


Ерөнхий сайд Н.Учрал танхимаа байгуулж чадахгүй саатах зуур засгийн газарт хамтрах намуудын дунд янз бүрийн талцал хуваагдал яригдаж эхлээд байна. Хардлагын хамгийн эхэнд сөрөг хүчин буюу парламентад 42 суудалтай Ардчилсан нам өртөж буй. Ардчилсан намын 42 гишүүний тал нь Н.Учралын засгийн газарт багтахын тулд бүлгийн даргаа огцруулж шинэ засгийн газраас 4 сайдын суудал авна гэсэн бор шувуу нисч байна.

Намын дарга нь бүлгийн даргаа давхар хашиж байгаа явдлыг өөрчилье гэдэг байр суурь аль эрт буюу өнгөрсөн намар яригдаж эхэлж. Тухайн үеэс АН-ын бүлгийн зарим гишүүд бүлгийн дарга О.Цогтгэрэлээр бүлгээ удирдуулахыг болиулж өөр гишүүнээр бүлгийн дарга тавих асуудлыг хөндөж гарын үсэг цуглуулж эхэлжээ. Гэхдээ асуудал төдийлөн олон гишүүний дэмжлэг аваагүй тул тэгсгээд намжсан байна. Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хувьд намынхаа дотоод сонгуулийн ажил цэгцэрсний дараа ажлаа өгөх бодолтой байгаагаа ч илрхийлжээ.

МАН-ын дотоод асуудлаас болж засгийн газар байгуулагдахгүй байгаа асуудалд сөрөг хүчнийг ахин хамаатуулах тактик хөвөрч “АН-ын бүлг хагарсан гэх худал шуугиан дэгдээлээ” гэх дүгнэлт зарим улс төрчдөөс гарч байгаа юм.

Ямартай ч Н.Учралын тэргүүлэх засгийн газарт АН-ын гишүүд орохгүй гэдэг байр сууриа хатуу хадгална гэдгээ илэрхийлсээр байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *