УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтыг ХҮН-ын зөвлөлд мэдээлэл өгснийх нь дараа дараах мэдээллийг тодрууллаа.
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт:
-Би МАН-аас УИХ-д 5 удаа сонгогдоод ажиллаж байна. Аливаа асуудалд төвч байр сууринаас хандах зарчим баримталдаг. Аль болох улстөржихгүй байх, улс орны эрх ашгийг 1-рт тавих зарчмыг бодож ажилладаг.
-Хэрвээ УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалзах хууль батлагдвал…?
-Хэрвээ энэ хууль батлагдвал хуулийг л биелүүлнэ. Хэрэгжүүлэхэд хэцүү байна байх гэж бодохгүй байна.
Хуралдаа ирдэггүй, тасалдаг гишүүдийг хариуцлагатай болгох тал дээр шинэ шатанд гаргаж ажиллана. Цалингийн болон бусад хариуцлага тооцно. Манай намын үзэл баримтлал надаас арилахгүй
