“Astralis”-тай 4 таарч, 3 ялагдсан “Mongolz” өнөөдөр хожиж чадах болов уу?


“The Mongolz” баг “PGL Bucharest 2026” тэмцээний урьдчилсан шатанд оролцож байна. Тэд хоёр ялж, нэг ч хожигдоогүй яваа билээ. Тэд хасагдах шатны эрхийн төлөөх тоглолтoo өнөөдөр 21:00 цагаас Дани улсын алдарт “Astralis” багийн эсрэг хийнэ.

Энэхүү тоглолт 2:0 үзүүлэлттэй багуудын хооронд явагдаж, хожсон баг нь шигшээ шатанд шалгарч, тайзны тоглолт хийх эрхээ авах юм. Харин хожигдсон баг 2:1 үзүүлэлттэйгээр тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ.

2018-2019 онд “Counter Strike”-н ертөнцөд ноёрхож явсан алдарт “Astralis” баг бүрэлдэхүүнээ ихээхэн өөрчилж, сүүлийн үед маш суларсан. Харин “Mongolz” шинэ тоглогч Cobrazera-гаар хүчээ сэлбэснээс хойш бага багаар формондоо орж, сайжирсаар байна.

“Mongolz” баг түүхэндээ “Astralis”-тай 4 даарч тоглохдоо 3-т нь хожигдсон байдаг аж. Тэд хамгийн сүүлд “PGL Cluj Napoca 2025” болон “IEM Chengdu 2025” тэмцээнд “Astralis”-тай таарч, хожигдсон. “Astralis” бол “Mongolz”-н хувьд “Тоглолт таардаггүй” багийн нэг гэж хэлэхэд буруудахгүй байх. Тэд өнөөдөр “Astralis”-г хожиж, хасагдах шатанд шалгарч чадах болов уу?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *