Монголбанкны Эрдэнэсийн сан олон улсын стандарт, шаардлага хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг, дурсгал болон цуглуулгын зориулалтаар худалдаж байна. Лондонгийн Үнэт металлын биржийн итгэмжлэгдсэн үйлдвэрт цэвэршүүлсэн эдгээр гулдмайг гарал үүслийн гэрчилгээтэй үйлдвэрлэжээ. Тус гулдмайнууд өндөр сорьцтой, баталгаажсан үнэт металл аж.
Гулдмайн жин:
Алтан гулдмай сорьц-999.9, жин -1, 5, 10, 100 грамм
Мөнгөн гулдмай сорьц -999, жин тус бүр -1 унц, 100, 250, 500 грамм, 1 килограмм
