Иргэд Монгол Улсын хилээр галт зэвсэг, сум, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, утаат тамхийг зөвшөөрсөн хэмжээнээс ихээр тээшинд тээвэрлэн авчрах тохиолдол түгээмэл гарах болжээ. Тодруулбал эмийг чемоданаар нь, тамхийг 200-300 ширхгээр авч ирдэг байна. Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуульд зааснаар 100-300 мянган төгрөгөөр торгодог аж. Иргэдийн тээшиндээ авч ирж буй хууль бус ачаа барааны дийлэнх нь бусдын дайвар байдгийг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. 2026 оны эхний 2 сарын хугацаанд сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодистой холбоотой 167 гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Үүнээс 76 хүнд зөрчлийн хэрэг нээж, 26 хүнийг яллагдагчаар татжээ. Энэ өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт гэдгийг онцолж буй. Иймд бусдын дайвар ачаа авч өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг санууллаа
Хилээр галт зэвсэг, сум, бүртгэлгүй эм авч нэвтрэх тохиолдол нэмэгджээ
