Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
Тухайлбал энэ оны дөрөвдүгээр 05-ны өдөр дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 134 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоныг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.
