Энэ сарын 9, 10-нд монгол хэл, бичгийн шалгалттай


Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна. Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний мэдлэгийн түвшин тогтоох зорилгоор дээрх шалгалтыг зохион байгуулдаг.

  • 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10.00-11.40 цагт
  • 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10.00-11.40 цагт
  • 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14.00-15.40 цагт монгол хэлний шалгалтаа өгнө.

Харин 2026 оны элсэлтийн шалгалт 6-р сарын 25-нд түүхийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг шалгалтыг зохион байгуулагчид санууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *