2025 оны 4-р сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар үйлчлэл нь, хуулиар тогтоосон хэм хэмжээнээс давсан, хэт олон тоотой журмуудыг цэгцлэх асуудал яригдсан. Тэгвэл нэг жилийн дараа энэхүү асуудлыг цэгцэрсэн эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг
“Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж хууль дагуулж тогтоол гаргасан. Энэ хүрээнд хуулиар эрх өгөөгүй байхад хуулиас давсан журам, заавар маягтыг цэгцэл гэх даалгаврыг УИХ-аас өгсөн. Үндсэндээ хуулиас 2800 гаруй журам баталснаас болж нийгмийн харилцааг зохицуулсан 400 гаруй хууль үйлчлэхгүйд хүрсэн. Цаашлаад захиргааны журмаар зохицуулсаар байгаад нийгэм гажуудахад хүрлээ. Тэгвэл бид журам цэгцлэх асуудлыг яриад нэг жил боллоо. Бүтэн нэг жил болоход тайлан ирээгүй байгаа нь хангалтгүй байна” гэсэн юм.
Харин түүний энэ байр суурьд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хариуллаа. “Сайд нарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг өгчихсөн. Сайд нараас салбарын хүрээнд гаргасан хэм хэмжээний актыг үзэж, дээрээс хуульд тусгах ажлыг хийж байгаа. Одоогоор нэгтгэсэн тайлан ирээгүй байна. Энэ чиглэлд эрчимтэй ажиллах үүргийг өгсөн” хэмээв.
