Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөлжээ


Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 км зайд өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *