Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас С.Амарсайхан татгалзжээ


ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран ажиллахгүй гэдгээ өнөөдөр ЗГ-т илэрхийлжээ. Ерөнхий сайд Н.Учрал түүнд “Дэд сайд чөлөөлөх, томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлага гарах учраас ЗГ-ын хурлаар шийдэх боломжгүй” гэсэн утгатай хариу өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал 16 дэд сайдаас 12-ыг чөлөөлж, 4-ийг нь үлдээсэн. Тэдний 1 нь ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” компаниас авлига авсан гэх хэрэгт холбогдуулан АТГ шалгаж байгаа. Уг хэрэгт дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ холбогдоод байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *