“Угаарын хийн хордлогын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, уулзалтыг ТХҮТ-ийн 9 дүүрэг хариуцсан 11 мэргэжилтэн хамруулан зохион байгууллаа. 2026 он гарсаар угаарын хийн хордлогын улмаас 690 хүн эмнэлгийн тусламж авснаас 282 нь хэвтэн эмчлүүлсэн бол 12 хүн нас баржээ. Угаарын хийн хордлого нь Сонгинохайрхан дүүрэгт түгээмэл гарч байгаа аж.
Тэгвэл хэлэлцүүлгээр иргэдийн дараах үйлдэл, буруу хэрэглээ, дадал нь эрсдэл дагуулж байгааг дурджээ.
-Угаарын хийн мэдрэгчээ унтраах
-Өрхөө бүтээх
-Янданг сугалж, хаалт, сойлт хаах
-Гал түлээд үнсээ гэртээ үлдээх гэх мэт
Дулаанаас хүйтний улирал руу шилжих эсвэл хүйтнээс дулааны улиралд шилжихэд угаартах өндөр магадлалтай байдгийг мэргэжилтнүүд санууллаа. Тэр дундаа тавдугаар сард хамгийн олон хүн угаарын хийн хордлогод өртдөг болох нь анзаарагджээ.
Цаашид үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд НЗДТгазар, бүх шатны боловсролын газар, онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллага зэрэг иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагууд хамтран ажиллаж нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, чиг үүргийн дагуу ажиллах хэрэгцээ, шаардлагатай гэж дүгнэлээ.
