Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн скүүтер, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулдаг журамтай. Энэ журмыг Нийслэлийн засаг дарга гаргасан болов ч урин дулааны улирал хаяанд ирэв үү үгүй юу нийслэлчүүд дээрх тээврийн хэрэгслүүдээ унацгааж эхэлдэг. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүд суррон, мопед зэргийг унаж, өөрийгөө болон бусдыг гэмтээдэг тохиолдол жил бүр нэмэгдсээр л байна. Иймд Нийслэлийн засаг даргын захирамж гарч, 16 нас хүрээгүй иргэнд скүүтер, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг инфографик байдлаар бэлтгэн хүргэж байна.
Бага насны хүүхэд скүүтер, мопед унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болно.

Мөн скүүтер, мопедтой явган хүний замаар зорчвол торгох бөгөөд 16 нас хүрээгүй хүүхэд тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалтуудтай болсон. Үүнд тээврийн цагдаагийн алба хяналт тавьж ажиллах юм. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, дүрэм журмыг мөрдүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн жолооч нь “А” ангиллын үнэмлэхтэй байх шаардлагатай ба энэ нь 18 хүртэлх насны хүүхдүүдэд хамгийн их хамааралтай юм.

Анхаарах зүйлс:
- Суррон ба Мопед: 18 нас хүрсэн, жолооны “А” үнэмлэхтэй хүн унах ёстой.
- Скүүтер: 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер унахыг хориглоно.
Жил ирэх тусам ослын тохиолдол эрс нэмэгдэж байгаа ба өнгөрөгч 2025 онд сурроноос үүдэлтэйгээр гэмтэж бэртсэн 224 хүн байна.

Мөн дээрх хугацаанд цахилгаан моторт хэрэгслээс үүдэлтэйгээр 10-19 насны 1285 хүүхэд бэртэж гэмтжээ. Үүнээс 15-19 насныхан хамгийн их буюу хувийг эзэлж байна.

Сурроноос үүдэлтэй 3 нас баралт сүүлийн 2 жил тохилдсон байна. Мөн 17 настай эрэгтэй хүүхэд сурронтой явж байгаад онхолдож харамсалтайгаар амь насаа алджээ.

Иймд насанд хүрээгүй хүүхдүүд та бүхэн дээрх журмыг сайтар хэрэгжүүлж, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлээс хамгаалаарай.
