Шанхайн шатрын тэмцээнд 3 монгол тамирчин оролцож байна


ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын 8 дахь удаагийн шатрын тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 8-нд эхэллээ. Уг тэмцээнд 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй шатарчин оролцож байна.

Монгол Улсаа төлөөлж, энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, шатрын их мастер С.Билгүүн, олон улсын мастер Э.Баасансүрэн нар оролцож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *