Машин жолоодох эрхгүй жолоочийг илрүүлсэн ч хариуцлага тооцоогүй замын цагдаа нарыг яллалаа


Улаанбаатар хотын замын цагдаа Д.Батзориг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б-г машин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахад нь илрүүлжээ. Гэсэн ч тэр Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Сүхбат, Ч.Мөнхбүрэн нарын ятгалганд орж, Б-гийн зөрчлийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно” гэж заасан байдаг. Д.Батзориг, Б.Сүхбат, Ч.Мөнхбүрэн нар энэ хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг нь шүүхэд шилжүүллээ.

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр уг хэргийг хэлэлцээд, Б.Сүхбат, Ч.Мөнхбүрэн нарыг бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Тэдний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оноолоо. Д.Батзоригийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцов. Түүнд ийтийн албанд 2 жил томилогдох эрх хасах, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оноолоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *