2025 онд 160-175 мянган төгрөгт хүрсэн ноолуурын ханш энэ жил 200 мянга давсан нь цаашид өсөх хандлага байгааг Монголын ноос ноолуурын холбооноос онцолжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноолуур кг тутам нь 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод аймагт хамгийн өндөр буюу ноолуур кг-нь 207 мянган төгрөг хүрсэн бол Дорноговь аймагт хамгийн бага буюу 165-170 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ноолуур ханшийн мэдээлэл,
- Дорнод аймаг 203-207 мянган төгрөг
- Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг
- Сүхбаатар аймаг 197-204 мянган төгрөг
- Төв аймаг 188-194 мянган төгрөг
- Орхон аймаг 185-190 мянган төгрөг
- Булган аймаг 190-193 мянган төгрөг
- Хөвсгөл аймаг 190-195 мянган төгрөг
- Дундговь аймаг 178-180 мянган төгрөг
- Архангай аймаг 180-185 мянган төгрөг
- Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг
