Монгол Улс 2026 оны эхний 3 сард нийт 143 улстай худалдаа хийжээ. Улмаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум ам.доллар буюу 32.5 хувь, экспорт 1.9 тэрбум ам.доллар 62.3 хувь, тэнцэл 1.9 тэрбум ам.доллароор тус тус өсөж, импорт 68.3 сая ам.доллароор буурсан байна.

Экспорт өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 1.3 тэрбум ам.доллар, нүүрс 453.7 сая ам.доллар боловсруулаагүй буюу хагас боловсруулсан аль 148.8 сая ам.доллар, хар тугалганы хүдэр баяжмал 21.5 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин импорт өмнөх оны мөн үеэс 68.3 сая ам.доллароор буурахад автомашин болон ачааны автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги бульдозер, эксватор зэрэг нь голлон нөлөөлжээ.
