Сүүлийн үед банкны нэр, лого ашиглан “урамшуулал”, “санал асуулга” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж, хуурамч линкээр дамжуулан дансны нууц мэдээллийг авч, мөнгийг нь залилан авах гэмт хэрэг нэмэгдэж байна. Иймд,
- Банк хэзээ ч линкээр дамжуулан, нууц мэдээлэл шаарддаггүй
- Сэжигтэй линк дээр бүү дар,
- Нэвтрэх нэр, нууц үг, OTP кодоо бүү оруул, бүү дамжуул,
- Зөвхөн албан ёсны апп, вэбсайтыг ашигла,
- Сошиал дахь мэдээллийг заавал нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
